solongonews
Сөнид цагаан тэмээний буян дэлгэрнэ
2021-02-22 09:39
Сөнид цагаан тэмээгээ маллах малчин айл

Сөнид нутгийнхаа цагаан тэмээг өсгөн үржүүлэн үе уламжилж яваа ахмад тэмээчин хэмээн нутаг усандаа танигдсан Цэцэнбаатар нь Сөнид баруун хошууны Түшиг-Уул багийн малчин билээ .

2000 оны ган гачгаас цөөн хэдэн тэмээгээ шүдээ зуун үлдээсэн тэрээр сүүлд тэмээ худалдаж авах, үхрээрээ тэмээ солих зэргээр цагаан тэмээгээ өсгөн 180-аад цагаан тэмээтэй болсон байна.

Цэцэнбаатарынх 2015 оноос эхлэн ингэ сааж, ингэний сүү борлуулан орлого олох болжээ.

“Ингэний сүү цусны даралт, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчин эмгэгээс сэргийлэхэд тустай. Сүүлийн жилүүдэд хүмүүс ингэний сүүгээр биеэ сувилахад их анхаардаг болсноор борлуулалт сайтай байж жилдээ 50 мянган юанийн цэвэр орлого олдог боллоо” гэж Цэцэнбаатар ярив.

Сөнид баруун хошуу тэмээн соёлын наадмыг жил бүр зохион байгуулах болсон нь малчид ашиг орлого олох замыг өргөжүүлж, цагаан тэмээг өсгөн үржүүлэх идэвхийг нь нэмэгдүүлжээ. Цэцэнбаатар ч ганган тэмээгээрээ бахархаж, тэмээний холын уралдаан, буурын уралдаан, ганган тэмээний адилтган шалгаруулалт зэрэг уралдаан тэмцээнд жил дараалан оролцож шилдэг үр дүн үзүүлэх болжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол Монгол Сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл