solongonews
2020 оны Хятадын үр тарианы ургац 670 сая тоннд хүрнэ
2020-06-04 16:22
2020 оны Хятадын үр тарианы ургац 670 сая тоннд хүрэх болно.

Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи болон Олон улсын хүнсний стратегийн судалгааны хүрээлэн (IFPRI) 06-р сарын 03-ны өдөр “Хятадын 2020 оны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн тайлан” болон “Дэлхийн хүнсний бодлогын 2020 оны тайлан”-г нийтэлсэн байна. Уг тайланд 2020 оны бүх Хятадын үр тарианы ургац 670 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд халдварт өвчний эсрэг тэмцэл болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг биелүүлэх ажилд хүчтэй дэмжлэг үзүүлэх болно гэсэн байна.

Мөн тайланд энэ удаагийн цар тахал үндэсний эдийн засагт нөлөөлсөн боловч Хөдөө аж ахуй-хүнсний салбар бага өртсөн. Хөдөө аж ахуйн хөгжлийн суурийг бэхжүүлэн, хөдөө аЙж ахуй-хүнсний тогтолцоо дахь дунд, жижиг аж ахуйн нэгжийг хөгжүүлэх нь макро эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тариачид болон цагаач ажилчдын орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Намрын борооны өт буюу латинаар Spodoptera frugiperda хэмээх хорхой Хятадын 2020 оны эрдэнэ шишийн ургацад эрсдэлтэй болох магадлалтай гэж тайланд харуулсан байна. Эрдэнэ шишийн ургац буурахын улмаас эрдэнэ шишийн нийлүүлэлт ба эрэлтэд үзүүлсэн нөлөөг эрдэнэ шиш импортлох, орлуулагч импортлох замаар нөхөх болно. Үүнээс гадна хохирлыг хамгийн бага байлгахын тулд намрын борооны өтний урьдчилан сэргийлэх, хянах ажлын механизмыг бий болгож, сайжруулах талаар зөвлөсөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл