solongonews
Ши Жиньпин Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев, ерөнхийлөгч Токаев нарт харилцан баярын цахилгаан илгээв
2022-01-03 19:15
Ши Жиньпин Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев, ерөнхийлөгч Токаев нарт харилцан баярын цахилгаан илгээв.

        Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны 01-р сарын 03-ны өдөр Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев, ерөнхийлөгч Токаев нарт тус тус харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойд баяр хүргэсэн байна.

       Ши Жиньпин Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаевт илгээсэн баярын цахилгаандаа "Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн турш Хятад, Казахстаны харилцаа цаг үетэй зэрэг урагшилж, шинийг нээж, өрнүүн хөгжлийн чиг хандлагыг баталж, сайн хөршийн найрамдалт харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Анхны ерөнхийлөгч Назарбаев Хятад улсад сайн сайхан, нөхөрсөг байх бодлогыг баримталж, хоёр улсын харилцааны хөгжил, "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагаанд гүнзгий хувь нэмэр оруулсанд миний зүгээс өндрөөр үнэлж байна.

       Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев бол миний хуучин танил найз бөгөөд түүнтэй байгуулсан сайн сайхан ажлын харилцаа болон хувийн гүн гүнзгий нөхөрлөлийг нандигнан үзэж байна. Миний бие анхны ерөнхийлөгч Назарбаевтай хамт Хятад, Казахстаны үүрдийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд аз жаргал эдлүүлэхэд бэлэн байна" хэмээн тэмдэглэжээ.

       Ши Жиньпин ерөнхийлөгч Токаевт илгээсэн баярын цахилгаандаа "Хятад, Казахстан харилцан нөхөрсөг хөрш болон үүрдийн иж бүрэн стратегийн түнш юм. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн турш, дээд түвшний харилцааг баталж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, бүх шатны харилцааг нягтруулж, "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны баялаг үр ашгийг хамтдаа бүтээж, хоёр орны ард түмэнд бодитой үр өгөөжөө өгч байна" гэжээ.

       Дарга Ши Жиньпин мөн "Хятадын тал Казахстаны өөрийн нөхцөл байдалдаа нийцсэн хөгжлийн арга замаар урагшлахыг дэмжсээр ирсэн. Хятад улсын зүгээс хоёр улсын харилцааны хөгжлийг өндөр түвшинд үзэж буй бөгөөд Токаев ерөнхийлөгчийн хамт хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглан Хятад, Казахстаны уламжлалт нөхөрлөлийг бататгаж, хоёр улсын стратегийн холболтыг гүнзгийрүүлж, хоёр улсын өнө үүрдийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөх болно" гэжээ.

       Казахстаны Анхны ерөнхийлөгч Назарбаев "Хятад улс бол Казахстаны тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг юм. Хоёр тал харилцан итгэлцсэн, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр Казахстан, Хятадын үүрдийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг тогтоосон юм. Казахстаны тал Хятадын талтай хамтаар хоёр улсын олон салбарын хамтын ажиллагааг нэн их хөгжилд хүргэхийг ахиулах болно" гэжээ.

       Ерөнхийлөгч Токаев "Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн турш, Казахстан, Хятад улс олон улсын нийгэм, хөгжиж буй улс орнуудын харилцаанд үлгэр жишээ үзүүлсэн бөгөөд Европ, Азийн бүс нутгуудын тогтуун хөгжилд чухал нөхцөл бүрдүүлжээ. Талууд түүхээс үлдээсэн хилийн асуудлыг тууштай шийдвэрлэж, хоёр улсын хилийн бүсэнд Казахстан, Хятадын нөхөрлөл болон эв нэгдлийн гүүрийг байгуулах болно. Миний зүгээс тантай хамтаар Казахстан, Хятадын харилцааг хөгжүүлэхийн тулд нэн их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл