Өвөр Монголын Монгол одон телевизийн “Тамирын чуулган” нэвтрүүлгийн найруулагч, уран бүтээлч Сэргэлэнцогтын "Энэрлийн дээд ээж" ая дууны уран бүтээлийн үдэшлэг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөххотын Улаан театрт боллоо.
Үдэшлэгт дуучин Алтанбүргэд, Жавзан, Содбаатар, Сэцэнбилэг, OU хамтлаг, Замч хамтлаг нарын хамтлаг дуучид Сэргэлэнцогтын "Энэрлийн дээд ээж”, "Хайрын хатан тэнгэр", "Орь залуу нас", "Аавыгаа үгүйлнэ” уран бүтээлүүдийг дуулж, үзэгч түмнийг баясгалаа.



Дашрамд сонордуулахад Сэргэлэнцогтын "Авганар нутаг" нэртэй бие даасан анхны цомгийн нээлтийн ёслол 2018 оны 12 сарын 24-ний өдөр Шилийнхотноо болж, ийнхүү түүний бие даасан анхны цомог нь олны хүртээл болсон юм.

