
Пакистан улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Масах Халида "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь "Бүс ба зам" санаачилгын дэлхийд үзүүлж байгаа нөлөөг нэмэгдүүлсэн гэж ярилцлагын үеэр хэлж байлаа. Ярилцлагын гол агуулгыг хүргэе.
- Энэ жил Шинэ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах чухал жил юм. Энэ жил хуралдаж буй "Хоёр чуулган"-ы хувьд та ямар сэдвүүдэд илүү их анхаарч байна вэ?
Энэ жилийн “Хоёр чуулган” нь Хятадын түүхэн үйл явцын гол зангилаа нь юм. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж, Хятад улс хүч чадлаа дайчлан цэцэглэн хөгжихийн тулд ажиллаж байна. Энэ жилийн “Хоёр чуулган”-ы ахиц дэвшил, ялангуяа чинээлэг нийгмийг бүтээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ, гурван үндсэн тулаан /томоохон эрсдэлийг шийдвэрлэх, ядуурлыг бууруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх/, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх арга хэмжээ авах талд анхаарч байна. Пакистан, БНХАУ нь урт хугацааны түншүүд юм. Хятад улс бүрэн ялалт байгуулна гэдэгт итгэж байна.
- Энэ жил Хятад улс "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёр дахь удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулна. "Бүс ба зам" санаачилга нь Хятад, Пакистанд ямар боломжуудыг авч ирнэ гэж та бодож байна вэ? "Бүс ба зам" санаачилга дэлхийд хэрхэн нөлөөлж байна?
2013 оны намар Ши Жиньпин дарга "Бүс ба зам” санаачилгыг гаргаснаас хойш "Бүс ба зам" хурдтай ахиц дэвшилд хүрч, томоохон үр дүн гарсан. Хэдэн сарын өмнө Хятад-Пакистаны эдийн засгийн коридор байгуулах, дэд бүтцийг сайжруулах, холболтыг сайжруулах талд хоёр тал зөвшилцөлд хүрсэн байна.
Хятад-Пакистаны эдийн засгийн коридор нь хэдхэн жилийн дотор "Бүс ба зам"-ын хүрээнд хамгийн том төдийгүй амжилттай хийгдэж байгаа төслүүдийн нэг болсон. Пакистанд ойролцоогоор 70 мянган ажлын байрыг бий болгосон гэдгийг мэдэж байгаа. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч, тун удалгүй эдийн засгийн тусгай бүс байгуулж, Пакистан, БНХАУ-ын харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх болно. Хятадын олон олон компаниуд энэхүү боломжийг алдалгүй Пакистанд хөрөнгө оруулахыг хүсч байна.
