solongonews
Ли Кэчян сайд Вьентьянд АСЕАН-ы удирдагчдын хуралд оролцож байна
2016-09-07 17:27
АСЕАН-ы удирдагч орон Лаосын Ерөнхий сайд Тонглоуны урилгаар Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар энэ сарын 6-ны орой тусгай нисэх онгоцоор Вьентьянд хүрэлцэн ирлээ.

      Тэрээр Хятад-АСЕАН-ы (10+1) удирдагчдын XIX хурал болон Хятад-АСЕАН-ы хэлэлцээрийн холбоо тогтоосны 25 жилийн ойн дээд хэмжээний бага хурал, АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3)-н удирдагчдын хурал, зүүн Азийн дээд хэмжээний XI бага хуралд оролцож, Лаос улсад албан ёсны айлчлал хийнэ. Ли Кэчян:

    - Энэ жил Хятад-АСЕАН-ы хэлэлцээрийн холбоо тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр талын харилцаа хөгжлийн шинэ гараандаа байна. Миний бие АСЕАН-ы олон орны удирдагчидтай хамт түүхийг эргэн санаж, туршлагаа дүгнэн, ирээдүйгээ төлөвлөж, Хятад-АСЕАН-ны хамтын ажиллагааны шинэ зураг төслийг бүтээхийн зэрэгцээ холбогдох талуудтай (10+3), зүүн Азийн дээд хэмжээний бага хурал зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэн, бизнесийн хөгжлийн хүрээгээ тэлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад таатай байна гэж хэллээ.

 

 

 

 

Найруулагч: Х.УЛААНАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл