solongonews
Хятад-Лаосын төмөр замаар тээвэрлэсэн ачаа 20 сая тонныг давав
2023-05-18 11:40
2021 оны 12-р сард Хятад-Лаосын төмөр зам нээгдсэнээс хойш энэ оны 05-р сарын 16-ны өдөр гэхэд бүхэл шугамаар илгээсэн бараа бүтээгдэхүүний нийт тоо 20 сая тонныг давсан байна.

        Тэдний дунд хил дамнасан ачааны хэмжээ 4 сая тонныг давж, 17.7 тэрбум юанийн ачаа ачсан байна.

 Хятад-Лаосын төмөр зам нээгдсэнээс хойш илгээгдсэн барааны ангилал улам бүр баялаг болж, нээлтийн эхэнд 10 гаруй төрөл байснаас одоогийн байдлаар 2000 гаруй төрлийн бараа байна. Лаос руу Хятадаас нийлүүлж буй бараа нь гол төлөв машин механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн хэрэгсэл, хүнсний ногоо, цэцэг, механик эд хогшил гэх зэрэг байж, Лаос, Тайланд, Вьетнам, Мьянмар зэрэг "Бүс ба зам"-ыг хамтран байгуулсан хэд хэдэн улсыг хамарсан байна. Лаос улсаас Хятад руу тээвэрлэсэн бараа нь гол төлөв төмрийн хүдэр, кассава/ cassava / гэх зэрэг бөгөөд Хятадын 25 муж оронд хүрдэг. Энэ нь зам дагуух аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой, жигд байдалд хүчтэй дэмжлэг үзүүлдэг.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл