solongonews
“COVID-19”-ийн халдвар 05-р сарын 16-ны өдрийн байдлаар
2020-05-18 10:37
“COVID-19”-ийн халдвар 05-р сарын 16-ны өдрийн 00:00 цагийн байдлаар

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 17-нд мэдээлснээр эх газрын 05-р сарын 16-ний өдрийн 00:00 цагийн байдлаар Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 7 тохиолдол бүртгэгдэж, 4 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Жилин мужид 2, Шанхайд 1 байна . Нас барсан тохиолдол шинээр нэмэгдээгүй, сэжигтэй өвчтөн 1 нэмэгдэж, бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Мөн өдөр 11 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 246 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 2 багассан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 45. Үүнд 2 нь хүнд өвчтөн болно. Халдвар авснаар сэжиглэгдсэн 4 тохиолдол байж, давхардсан тоогоор 1704 тохиолдол бүртгэгдэн, 1659 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

16-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 82 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Өнөөг хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82954, эдгэрч эмнэлгээс гарсан нь 78238 хүн, нас барсан хүний тоо 4634, эмнэлгийн ажиглалтад 4970 хүн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл