Хурлын үеэр ӨМӨЗО-ны Аравдугаар удаагийн Намын Хорооны гишүүн, Сахилга бат хянах хорооны гишүүдийн нэр дэвшигчдийн урьдчилсан сонгуулийн дүнг сонссон байна.
Мөн нэр дэвшигчдийн тодорхойлолтыг сонсож, ӨМӨЗО-ны Аравдугаар удаагийн Намын Хорооны гишүүн болон Аравдугаар удаагийн Сахилга бат хянах хорооны нэр дэвшигчдийн нэрсийг хянан баталж эдгээр нэрсийг хоёрдугаар удаагийн нийтийн хурлын үеэр сонгон гаргахаар шийджээ.
Хурлын үеэр Аравдугаар удаагийн Намын Хорооны гишүүнд нөхөн сонгох нэр дэвшигчээр санал болгох нэрсийг сонссон байна. Түүнчлэн ӨМӨЗО-ны Аравдугаар удаагийн Намын Хорооны нөхөн сонгох гишүүн нэр дэвшигчдийн урьдчилан сонгох нэрсийг нийтэлж тус нэрсийг төлөөлөгчийн багийн хуралд дэвшүүлэн урьдчилсан сонгууль явуулахаар шийдвэр гаргасан байна.
