solongonews
Дэлхийн биет бус соёлын өвийн хурал Польшид боллоо
2017-07-05 15:54
Дэлхийн биет бус соёлын өвийн хурал Польшид боллоо.

ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвийн хурал 7 дугаар сарын 2-ны өдрийн үдэш Польшийн Краков хотноо нээлтээ хийлээ. Хурлын үеэр Хятадын Хөхнуур мужийн Хөх шил ба Фү Жян мужийн Гү Ланюйг хамарсан 34 өргөдлийн төслийг авч хэлэлцэх юм байна.

Тус хурал нь Польш улсад анх удаа зохиогдож байгаа дэлхийн биет бус соёлын өвийн хурал бөгөөд Польшийн Засгийн газар чухал ажил болгон үзэж байгааг Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда илэрхийлжээ.

Энэ онд дэлхийн биет бус соёлын өвд орох өргөдөл нийт 34 байсан ба байгалийн биет бус соёлын өв 7, соёлын биет бус соёлын өвийн төсөл 26, байгаль соёлын хамтарсан биет бус соёлын өвийн төсөл 1 тус тус байжээ.

137 орны нийт 3000 гаруй зочид төлөөлөгч оролцсон уг хурал 11 өдрийн турш үргэлжлэх юм. Одоогийн байдлаар нийт 1052 дэлхийн зэрэглэлийн биет бус соёлын өв байгаа ба үүнд 814 соёлын биет бус соёлын өв, 203 байгалийн биет бус соёлын өв, 35 байгаль соёлын хамтарсан биет бус соёлын өв хамрагдана.

Дэлхийн биет бус соёлын өвийн хурал 1977 онд анх Францын Парис хотод зохиогдож байсан бол энэ онд дөчин нэг дэх жилээ болж байгаа аж.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл