solongonews
ХГЯ: Америк улс “Парисын хэлэлцээр” ба ДЭМБ-д буцаж ажиллахыг Хятад улс дэмжиж байгаагаа илэрхийлэв
2021-01-22 10:31
Америк улс цаг агаарын өөрчлөлийн “Парисын хэлэлцээр” ба Дэлхийн эрүүл мэндийн байгуулалтад буцаж ажиллах болсонд холбогдуулан Хятад улс баярлан утгаж байгаагаа илэрхийлсэн байна.

 Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 21-ний өдөр хэлэхдээ: Америк улс цаг агаарын өөрчлөлтийн “Парисын хэлэлцээр” ба Дэлхийн эрүүл мэндийн байгуулалтад буцаж ажиллах болсонд холбогдуулан Хятад улс баярлан утгаж байгаагаа илэрхийлсэн байна.

    Америк улсын Ерөнхийлөгч Байдэн тухайн орон нутгийн цагаар 20-ны өдөр ерөнхийлөгчийн тушаалд гарсны даруйхан Америк улс “Парисын хэлэлцээр” ба Дэлхийн эрүүл мэндийн байгуулалтад эргэж ажиллахаа тодорхойлсон байна.

       Хуа Чүнь-ни: Америк улсын “Парисын хэлэлцээр” ба Дэлхийн эрүүл мэндийн байгуулалтад эргэж ажиллах болсон бөгөөд Америе улс дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн асуудлын талд хүчин зүтгэл гаргахыг хүсэж байна гэжээ. “Парисын хэлэлцээр”нь дэлхийн олон улс орны нийтлэг ойлголтын үр бүтээл мөн бөгөөд “цаг агаарын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц”-ийн хэрэгжилт мөн. Үүнчлэн 2020 оноос нааших дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн асуудалд холбогдуулан олон улсын хамтаар баримтлах  хууль тогтоол болох ажээ. Америк улс ба дэлхийн олон улсын хамт сорилт өрсөлдөөнийг хамтдаа аргацаж, “Парисын хэлэлцээр”-ийн тал бүрийн хэрэгжилтийг дэмжиж, хамтаар ашиг хүртэж цаг агаарын шударга засаглалын тогтолцоог хамтдаа бүтээн байгуулахад Хятад улс бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

     Хуа Чүн-ни: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаа нь олон улсын эрүүл хамгааллын салбарын мэргэжлийн байгууллагаа мөн төдийгүй олон улсын цар тахлын эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэж байна. ДЭМБ-гийн ажлыг  олон улсын хэмжээнд идэв дэмжлэг үзүүлж, олон улсын нийтийн эрүүл хамгааллын аюулгүйн байдлыг хамтдаа хамгаалж ажиллахыг Хятадын тал санаачилж байгааг дурдсан байна. Ковид-19 цар тахал дэлхийн хүн төрөлхтний амь нас эрүүл мэндийг нөр их сүрдүүлж байгаа нөхцөл байдалд Америк улс ДЭМБ-д буцаж оролцож ажиллах болсонд Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Америк улс, цаашид олон улс оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллахад Хятадын тал бэлэн байна гэж онцолсон байна.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Синхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл