solongonews
Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ
2017-06-21 10:20
Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдол бүхий хөшөөг барьж бүтээн байгуулах санаачлагыг гаргажээ.

Уг хөшөө Дорнод аймгийн Чойбалсан хотын төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх бөгөөд хөшөөний нүүрэн хэсэгт Онцгой байдлын албаны лого бүхий “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” гэсэн бичээс бичигдэх юм байна.  Хөшөөний зүүн хэсэгт Монгол Улсын Төрийн дуулал, баруун хэсэгт ОБАЭБ-ын албан хаагчийн тангараг байх бөгөөд “БИД МАРТАХГҮЙ”



“Тэд Юунаас ч үнэтэй эх орон төрөлх нутгаа 

Юутай ч зүйрлэшгүй алтан амиараа сольсон юм” гэсэн бичээс хөшөөний арын хэсэгт бичигдэхээр зургийг гаргажээ.

Өндөр нь 4.70 метр бетон суурьтай, үндсэн хэсэг нь хүрэл цутгамал хөшөө байх юм. Энэхүү хөшөөний утга нь амьдралыг яргуй цэцгээр төсөөлж, Онцгой байдлын албаны аврагчийг хүний гараар төлөөлүүлэн хүний амь нас, амьдрал, байгаль, эх дэлхийг гамшгийн аюулаас аварч, хамгаалж байгаагаар дүрсэлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : zuv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл