Хятадын нүүдлийн соёл, аялал жуулчлалын наадмын нэг хэсэг болох 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Хятад, Монгол олон улсын авто Rally-2016 ӨМӨЗО-ны Дархан Муумянган хошууны төв Бат-хаалганы спортын төвд 8 дугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ.
Арван өдөр үргэлжлэх авто Rally нь Дархан Муумянган хошууны хил хязгаарт эхлэн зохион байгуулагдаж, дараа нь Мандал боомтоор дамжин Монгол Улсын хил дээр үргэлжилнэ. Тэмцээнийг 5 үед хуваан зохион байгуулж, үе бүр нь 1129 км урт байх бөгөөд нийт 1600 гаруй км зайд уралдана. Хятадын бүхий л бүс нутаг, Монгол Улсын 150 гаруй уралдааны машин тэмцээнд оролцож байгаагаас Монгол Улсын 40 машин уралдаанд оролцож байгаа юм байна.

