ТҮК-ийн ажилтнуудад тарвас тараав
2019-09-17 09:56
Хятадын амь насны даатгалын салбар компаниас энэ сарын 05-нд Бугат хотын зам дагуу ажиллаж байсан ТҮК-ийн ажилтнуудад 2500 гаруй кг тарвас тараав.

Бугат хотын орчин ахуйг хамгаалах аж үйлдвэрийн компаний Ухуулах хэлтсийн дарга Жөү Жинжин, “Хятадын амь насны даатгалын компаниас нийт 300 гаруй ажилтнуудад үнэгүй тарвас тараасны зэрэгцээ хүн тус бүрт нэг жилийн хугацаатай гэнэтийн ослын даатгалын карт өглөө.
Эдгээр ажилтнууд өдөр бүр маш их хичээнгүйлэн ажилладаг. Тус даатгалын компани тэдгээр хүмүүст анхаарал тавьсанд баяртай байна. Цаашдаа нийгмээрээ ТҮК-ийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг хүндэлж, тэдэнд тусалдаг байгаасай гэж хүсч байна гэж ярьлаа.


Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
