Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 29-нд мэдэгдэхдээ "Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И 08-р сарын 05-нд "Ковид-19"-ийн вакцины хамтын ажиллагааны олон улсын форумыг даргалан хуралдуулна" гэлээ.
Уг форум нь “Вакцины олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн вакцины тэгш зүй зохистой хуваарилалтыг ахиулъя” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр зохиогдоно. Холбогдох орны гадаад хэргийн сайд буюу эрх бүхий сайд нар, НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл, холбогдох аж ахуйн нэгжийн төлөөлөл нар уг форумд оролцоно.
Энэхүү форумын хүрээнд Хятад болон оролцогч орны вакцин судлан бүтээгч компаниуд 07-р сарын 29-нд вакцины олон улсын хамтын ажиллагааны аж ахуйн нэгжүүдийн яриа хэлэлцээг хийх юм байна.
