solongonews
Хятадын хамгийн том тал нутаг
2017-04-14 16:06
Өвөр Монголын хамгийн хамгийн - Хятадын хамгийн том тал нутаг - Хөлөнбуйр

Хөлөнбуйрын тал нутаг нь дэлхий хэмжээнд хөндөгдөөгүй онгон дархнаараа байгаа хамгийг том газар бөгөөд Хятад улсын хэмжээнд амьтан араатан нь хөнөөгдөөгүй, бохирдолгүй идээ ундааны том суурин болно.

Хөлөнбуйрын тал нутаг нь Их Хянган даваанаас баруунш байршиж, Хөлөн нуур, Буйр нуур хэмээх хоёр сайхан нуураар нэрлэгдсэн юм. Газрын байц нь зүүнээ өндөр баруунаа доор, далайн түвшнээс 650~700 метрийн өндөрт өргөгдсөн Хятадын бүрэн бүтэн хадгалагдаж байгаа нутаг бэлчээр билээ. Ус нь тунгалаг өвс нь соргог байдгаас “Тэжээл өвсний хаан төр” гэж алдаршсан юм. Хөлөнбуйр нь тэнгэр бурхны зохиосон ариун дагшин газар, хүсэл зүүдэнд хоногшсон амар жаргалантай орон болсноор Хятадын үзэсгэлэнт нутгийг шалгаруулах ажиллагаанд Хятадын хамгийн сайхан тал нутгийн тэргүүнд жагссан байна. Түүний ерөнхий талбай нь 100 мянган кв километр бөгөөд байгалийн бэлчээрийн талбай нь 80 хувийг эзэлдэг. Дэлхийд алдартай гурван том тал нутгийн нэг юм. Хараа алдам өргөн тал, харц булаам цэцэг өвс, мяралзан суналзсан Мэргэл голоор төлөөлүүлсэн 300 гаруй гол, од мичид түгсэн мэт 500 гаруй нуур цөөрмүүд нь нарсан шугуй долгиолсон Их Хянган даваатай залгагдаж гойд сайхан зураг дэлгэгдсэн шиг байдаг юм.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.people.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл