solongonews
Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын орлого өсөв
2023-02-28 21:09
Бээжингийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын орлого 130 тэрбум юаниас давжээ.

 Сэтгүүлч Бээжингийн хөрөнгийн биржээс мэдээлснээр 02-р сарын 28-ны байдлаар Бээжингийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 175 компани 2022 оны үйл ажиллагааны тайлангаа ил болгож, үйл ажиллагааны нийт орлого нь 130 тэрбум 179 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.55 хувиар өссөн бол цэвэр ашгийн хувьд 175 компани нийт 12 тэрбум 341 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.14 хувиар өссөн байна. Үүнээс 162 аж ахуйн нэгж ашигтай ажилласан нь нийт аж ахуйн нэгжийн 92.57 хувийг эзэлж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл