solongonews
“Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төслийн хүүхдүүдийн номын үзэсгэлэн
2018-09-05 19:40
“Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төслийн хүүхдүүдийн номын үзэсгэлэн боллоо.

Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэг агуулга болох “Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төслийн хүүхдүүдийн номын үзэсгэлэн 09-р сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод боллоо.

Хятад, Монгол хоёр улс уул усаараа залгалдан, ойр дотно харилцаатай, урт хугацааны хөгжлийн явцад туршлага солилцож, соёлын баялаг нөөцийг хуваалцаж, хоёр орны хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлсээр ирсэн билээ.

2015 онд ӨМӨЗО "Нахиа" Хятад, Монголын хэвлэлийн солилцооны төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд зохиогчийн эрхтэй худалдаа, зохиогчийн эрх шилжүүлэх, хамтдаа хэвлэн нийтлэх замаар Монгол Улстай хамтран ажиллах болсон.

Энэ жил ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын газар "Нахиа" Хятад, Монголын хэвлэлийн солилцооны төслийг Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний агуулга болгон оруулсан нь төслийн хэрэгжилтийн үр дүнг илүү нэмэгдүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээний үеэр мөн Хятад, Монгол хоёр орны төлөөлөгчид Монгол Улсын хүүхдийн номын санд 1500 боть 15000 ширхэг номыг хандивласан байна.

“Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төсөл нь хоёр улсын ном хэвлэлийн салбарын хамтын ажиллагааны гол төсөл юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгээр ”Хятадын шинэ үеийн амьтны үлгэр”, “Хятадын сонгодог үлгэр”, “Дэлхийн сонгодог үлгэр”, “Монгол үндэсний амьтны ёгт үлгэр” зэрэг 200 гаруй төрлийн хүүхдийн шилдэг номыг дэлгэн үзүүлэх болно.

Зохиогч: Saraa
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл