solongonews
Хятад-Европын галт тэрэгний бараа тээвэрлэлт 60 мянган тонныг давав
2016-11-16 21:39
Эрээн боомтын Хятад-Европын галт тэрэгний бараа тээвэрлэлт 60 мянган тонныг давав.

ӨМӨЗО-ны Эрээн хотын хорио цээр хяналт шалгалтын газрын бүртгүүлснээр, 2016 оны 1-ээс 10 дугаар сард Хятад-Европын чиглэлийн галт тэрэг Эрээн боомтоор 119 удаа гарсан бөгөөд  бараа тээвэрлэлт нь 60 мянган тонныг давсан байна. Үүнд, хилээр гарсан удаа 76, хилээр орсон 43 удаад хүрч, Хятад-Европын худалдааны гол тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа аж. Эрээн боомтоор 2013 оны 7 дугаар сараас эхлэн Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нэвтэрсэн байна. 

Мөн галт тэрэг нь Хятадын Жэньжөү төмөр замын төв өртөөнөөс баруун хязгаар болох Шиньжяны Алаг-Уул боомтоор Казахстан, ОХУ, Беларусь, Польш зэрэг орнуудыг дамжин эцэст нь Германы Гамбург хотод хүрдэг байна. Галт тэрэг 16-18 хоногт 10214 км замыг туулж байгаа нь далайн тээврээс 20 орчим хоногоор түрүүлж, агаарын тээврийн өртгөөс 80 хувь хэмнэлттэй болж байгаа юм. 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Эрээний засгийн газрын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл