solongonews
Хятадын тал Европын дөрвөн орны гадаад хэргийн сайдтай өргөн хүрээний ойлголцолд хүрчээ
2021-06-02 17:23
Хятадын тал Европын дөрвөн орны гадаад хэргийн сайдтай өргөн хүрээний ойлголцолд хүрсэн гэж Ван И мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 05 дугаар сарын 31-ний өдөр Гүй Ян хотод Унгарын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай хэлэлцээ хийсэн бөгөөд хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ван И хэлэхдээ:

- Польш, Серби, Ирланд, Унгарын гадаад хэргийн сайд нар ээлж дараалан Хятадад айлчиллаа. Энэ нь Хятад улс энэ жилийн хувьд Европын орнуудын гадаад хэргийн сайдуудтай хийсэн анхны нүүр тулсан уулзалт бөгөөд шинэ нөхцөл байдал, шинэ сорилтын өмнө Хятад, Европын хоорондох нэгэн удаагийн стратегийн харилцаа болох юм. Би дөрвөн орны Гадаад хэргийн сайд нартай гүнзгий бөгөөд чин үнэнчээр харилцаж, өргөн хүрээний ойлголцолд хүрсэн гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл