Зимбабве улсын ерөнхийлөгч Мнангагва /Emmerson Dambudzo Mnangagwa/ 18-ны өдөр Зимбабве улсын тусгаар тогтнолын 41 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, Хятад улс зэрэг найрсаг орнууд Зимбабвед цар тахлын эсрэг эд материал, вакцины тусламж үзүүлсэн нь Зимбабве улсын цар тахлын эсрэг тэмцэж, эдийн засаг, үйлдвэрлэлээ сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
Мнангагва хэлэхдээ:
- Засгийн газраас боловсруулсан хөгжлийн стратегийн удирдлага дор Зимбабве улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн салбарууд хурдтай сэргэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газар эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх чиглэлээр шаргуу ажиллаж байна. Зимбабвегийн засгийн газар улс орон, ард түмнээ удирдаж "2030 оны алс хэтийн төлөвлөгөө"-г төлөвлөсөн ёсоор биелүүлж, эдийн засгийн хөгжлийн түвшинг тасралтгүй дээшлүүлэн, ард иргэдийн амьдралыг сайжруулахаар хичээх болно гэжээ.
