solongonews
Чэнь Жяньнин: Хэдийгээр хараагүй хүмүүс ертөнцийг харж чадахгүй ч өөдрөг байх хэрэгтэй
2021-05-17 09:12
Харааны бэрхшээлтэй Чэнь Жяньнин: Хэдийгээр хараагүй хүмүүс ертөнцийг харж чадахгүй ч өөдрөг байх хэрэгтэй

Фүжүө мужид амьдардаг Чэнь Жяньнинг хэмээх харааны бэрхшээлтэй нэгэн бүсгүй бие даан ширээ дүүрэн амтат хоол хийнэ. Жирийн хүмүүсийн хувьд итгэмээргүй боловч тэрээр бүх зүйлийг төгс сайхан хийдэг нэгэн. Чэнь Жяньнин 23 настай байхдаа нүдний торлог бүрхэвчээс бүрэн салж, харааны бэрхшээлтэй нэгдүгээр зэрэгт хамрагдаж, хараагаа алдсанаас хойш түүний сэтгэл санаа ч харанхуйд автжээ. Гэр бүл, найз нөхдийнхөө урам зориг, тусламжийн ачаар тэрээр амьдралд тохиолдох бэрхшээл сорилтуудыг даван туулж, амьдралдаа зөвөөр хандаж шаргуу ажиллажээ.

- Хүүхдүүдээ усанд оруулах, цэцэг услах, хоол хийх гэх мэт гэрийн бүх ажлыг хийдэг гэж Чэнь Жяньнин ярилаа. Түүний охин саяхан хүүхэдтэй болж Чэнь Жяньжин ч гэрт нь ирж туслах болж. Тэрээр чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө кофены газар, цайны газар орох дуртай. Мөн найз нөхөдтэйгөө аялахыг хүсдэг.

- Хэдийгээр хараагүй хүмүүс ертөнцийг харж чадахгүй ч сэтгэл санаагаа тайвшруулж, өөдрөг сэтгэлээр аливааг харж, гар, чих, зүрхээрээ амьдралын сайн сайхныг мэдрэх ёстой гэж Чэнь Жяньнин ярилаа.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл