ХКН-ын Төв хорооны шийдвэр, Төрийн зөвлөлийн ажлын төлөвлөлтийн дагуу ядуурлаас ангижруулахын тулд нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй 22 мужид 2016, 2017 онд 5 сая 890 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх үүргийг амжилттай биелүүлсэн бол 2018 онд дахин 2 сая 800 мянган хүнийг нүүлгэн төвхнүүлж, XIII 5 жилийн хугацаанд товлосон үүргийнхээ ихэнхийг биелүүлэх тухай Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны саяхан нийтэлсэн “Хятад улсын нүүлгэн шилжүүлж ядуурлаас гаргах бодлого” цагаан номд тэмдэглэжээ.
Эх сурвалжийн дагуу дараагийн шатанд Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо холбогдох яам хороод болон орон нутгийн захиргаатай хамтран ядуу бүс нутаг, онц ядуу хүмүүст улам их анхаарал хандуулан, холбогдох ажил төрлийн салбар, ажлаар ханган орлогыг нь нэмэгдүүлэх эрч хүчээ нэмэгдүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлын чанар, үр ашгийг нэмэгдүүлэн, 2020 он гэхэд ядуу бүсийн иргэдийг нүүлгэн төвхнүүлэх замаар чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахыг баталгаажуулах болно гэжээ.
