
Хятадын биет бус соёлын өвийг хамгаалах хурал анх удаагаа 02-р сарын 16-наас 20-ны өдрүүдэд Шаньси мужийн Юйлинь хотод болж, "Соёлын биет бус өвийн жилийн нэр хуудсыг бүтээж, биет бус соёлын өвийн гялалзсан өнгө төрхийг хөхүүлэн баясгах нь" хэмээх сэдвийн дор зохиогдож, нээлтийн ёслол, соёлын биет бус өвийн үзэсгэлэн, соёлын биет бус өвийн форум зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулав. Юйлинь хотод Шаньси, Шаньдүн, Хэнань, Сычуань зэрэг газраас 200 орчим биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч 200 орчим цугларч, жуулчид соёлын биет бус өвийн хоол хүнсийг амталж, соёлын биет бус өвийн зан заншилтай танилцаж, Хятадын уламжлалт ур чадварыг сонирхож, соёлын тусгай биет бус өвийн бүтээгдэхүүн худалдан авав.

Хятад улс сүүлийн жилүүдэд соёлын биет бус өвийг хамгаалах конвенцыг тууштай хэрэгжүүлж, энэ салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амжилт гаргасан юм. Үүнд Хятадын уламжлалт хөгжим, бүжиг, дуурь, цирк, каллиграфи, модон сийлмэл, ваар шаазан, хатгамал, зэргийг нэрлэж болно. Ялангуяа саяхан Хятадын уламжлалт цай үйлдвэрлэх технологи болон түүнийг дагасан зан үйл ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн нь дэлхий дахинд цайны орон гэж алдаршсан Хятад улсын хувьд онцгой ач холбогдолтой юм.

Хятад улсын энэ салбарт олсон эдгээр амжилт нь соёлын биет бус өвийг хамгаалах чадвар маань ихээхэн дээшилж, соёлын биет бус өвийг хамгаалах ухамсар дээшилж, бүх нийтээрээ соёлын өвөө хамгаалах хүчирхэг их хүчийг бий болгосон байна. Үүнд хамгийн гол Хятадын шилдэг соёл, оюун ухаан, соёл иргэншлийг даян дэлхийд сурталчилж таниулахад маш их ач холбогдолтой байсанд оршино. Үүнд Хань үндэстний ардын дуу “Вангийн онгоцыг мордуулах ёслол”, “Хятад анагаах ухааны хуурай зүү”, “Тай Жи гимнастик” зэрэг шилдэг төрөл НҮБ-ын соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд Хятад улс дахь Монгол үндэстний “уртын дуу”, Төвөд үндэстний “Төвөд анагаах ухааны рашаан засал”зэрэг шилдэг соёлын өв багтсан байдаг.
Хятадын "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн соёлын биет бус өвийг хамгаалах хөтөлбөрт 2025 он гэхэд Хятад улс соёлын биед бус өвийг хамгаалах ажлыг улам цаашид дүрэмжүүлж, соёлын биет бус шилдэг өвөө хойч үедээ сайн өвлүүлэн үлдээж, улс орноо соёлоор хүчирхэгжүүлэхэд түлхэц үзүүлэх болно гэж дэвшүүлжээ.
