solongonews
“Хятад, Монголын залуучуудын найрамдлын ой”-д мод тарилаа
2018-04-23 10:09
“Хятад, Монголын залуучуудын найрамдлын ой”-д мод тарих V удаагийн арга хэмжээ 04 дүгээр сарын 21-ний өдөр Ордос хотын Далад хошууны Энхбай экологийн үлгэр жишээ бүсэд болж өндөрлөлөө.

Арга хэмжээний үеэр

     Арга хэмжээнд ӨМИС, ӨМБИС, ӨМХААИС-д суралцаж буй Монгол Улсын 80 гаруй оюутан болон Ордос хотын 30 залуу сайн дурынхан хамрагдсан байна.

ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Чяо Саньван, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтан Ж.Батчимэг, Д.Баянжаргал, Ордос хотын Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Чэнь Ши, Энхбай экологийн үлгэр жишээ бүсийн Нам үйлдвэрчний хорооны нарийн бичгийн дарга Жөү Гүйрүн, Энхбай экологийн үлгэр жишээ бүсийн Нам үйлдвэрчний хорооны орлогч нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн дарга Жао Юйхуа, ХКН-ын Далад хошууны хорооны байнгын гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Цүй Юнпин нар нээлтийн ёслолд оролцсон байна.

ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Чяо Саньван

ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Чяо Саньван нээлтийн ёслолыг хөтлөн явуулсан бөгөөд үг хэлсэн юм. Тэрээр:

- Хятад, Монгол хоёр орны залуучуудын солилцоог цаашид эрчимжүүлж, залуучууд хоорондын ойлголцол, найрамдлыг зузаатган, хоёр орны залуучууд эх байгалиа хайрлах, хамгаалах, дээдлэх ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор бид энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм гэсэн байна.

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтан Ж.Батчимэг 

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтан Ж.Батчимэг:

- Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа. Түүний дотор оюутан залуусын дунд зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагаа нь өндөр ач холбогдолтой үйл ажиллагааны нэг юм. Дэлхий нийтээрээ цөлжилттэй тэмцэж байгаа өнөөдөр цөлжилттэй тэмцэн өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа оюутан залуустаа талархал илэрхийлье. “Хятад, Монголын залуучуудын найрамдлын ой”-д мод суулгах тав дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулж байгаа Өвөр Монголын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Ордос хотын захиргаа, мөн арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа оюутан залуучууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, арга хэмжээгээ цаашид илүү өргөжүүлэн, ногоон дэлхийгээ бий болгоцгооё хэмээн уриаллаа. 

 “Хятад, Монголын залуучуудын найрамдлын ой”-д мод суулгах арга хэмжээний үеэр

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл