solongonews
Хэдхэн секундэд олон сая юаний орлого үүдсэн нь
2021-11-11 10:54
Хэдхэн секундэд олон сая юаний орлого үүдсэн нь

   "Оросын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд Хятадын олон улсын импортын экспогийн онлайн борлуулалтаас хэдхэн секундэд олон сая юанийн орлого оллоо гэж “Оросын сонин” саяхан ийн мэдээлжээ. "Ляньхэ Заобао сонин" ч Сингапурын бизнесмэнүүд Хятадын Олон улсын импортын 4-р экспогийн үеэр бизнесийн боломж хайж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлж, Хятадын олон тооны чинээлэг хүмүүс Сингапурын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн өвөрмөц боломжуудыг олгож байна. Цар тахлын өнөөгийн нөхцөлд экспод оролцохын тулд Сингапурын компаниуд ч бэрхшээлийг даван туулсан гэж тэмдэглэсэн байна.

    Экспогийн эрч хүчийг бүрэн мэдэрсэн нь цөөн хэдхэн компани биш, харин бүтэн жилийн төлөвлөгөөний дагуу хийсэн гэрээ хэлэлцээрт тохиролцсон хэмжээ 70,72 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлт нь дэлхийн аж ахуйн нэгжүүдийн "экспоноос ашиг хүртсэн" хамгийн сайн тайлбар болж, экспод оролцогчид “Ирэх жил дахин ирнэ” гэж ярьцгааж байсан юм.

      Удаа болгоны экспо амжилтад хүрсэн нь санамсаргүй явдал биш юм. 20 жилийн өмнөх өнөөдрийг эргэн харах юм бол хүмүүс энэ талаар илүү гүнзгий ойлголттой болно. 2001 оны 11-р сарын 10-нд Дэлхийн Худалдааны Байгууллагын Сайд нарын хэмжээний IV бага хурлаар Хятад улс ДХБ-д элсэх эрх зүйн баримт бичгийг баталсан байна. Энэ нь арав гаруй жил цөхрөлгүй зүтгэсний эцэст Хятад улс ДХБ-ын гишүүн орон болсныг харуулж байна. Энэхүү чухал ойн өдөр нь 4-р экспогийн хаалтын өдөртэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд экспо нь ДХБ-д элссэний 20 жилийн турших Хятад улс дэлхий дахинд үр өгөөжөө хүртээх чухал цонх болсон гэдгийг харуулав.

     Хүнсний бүтээгдэхүүний салбараар жишээлэхэд, цар тахал дэгдсэний дараа Сингапур ямар ч хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулаагүй бөгөөд ихэнх улс орнуудын үзэсгэлэн яармаг зогсонги байдалд орсон. Ийм нөхцөлд Хятад улс экспог товлосон цагтаа зохион байгуулж байгаа нь Сингапурын компаниудад өндөр түвшний хамтын ажиллагааны түншийн холбоо тогтоох ховор боломж болсон нь мэдээж. Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн холбооноос энэ жил 45 аж ахуйн нэгжээ дайчлан эл экспонд оролцсон байна. Тус холбооны хариуцлагатан хэлэхдээ, Хятад улс бол Сингапурын компаниудын тэргүүн чухал зах зээл мөн гэжээ.

   Энэ оны экспод Америкийн 200 орчим компани оролцсон бөгөөд тоо хэмжээний хувьд шинэ амжилт тогтоожээ. Австралийн засгийн газар энэ удаагийн экспод оролцоогүй боловч тус улсын Виктория мужийн захиргаа өөрсднөө санхүүжүүлж, тус мужийн арван хэдэн компанийг экспод оролцоход нь тусалжээ.

   Хятадын зах зээл, эдийн засгийн сэргэлтийн үр дүнгээс бий болсон асар их эрэлт хэрэгцээ, чансаатай хөгжил рүү шилжсэн явдал нь дэлхий дахинд олон тооны захиалга бий болгож, улс орнуудад цар тахлыг даван туулах эрч хүчийг сэлбэсэн юм. Германы BSH гэр ахуйн цахилгаан хэрэгслийн группийн Хятад улс дахь салбарын захирал Александр Дони, 2022 он гэхэд Хятад улс BSH-ийн хамгийн том зах зээл болно гэдэгт бүрэн итгэлтэй байна гэжээ.

Одоо Хятадын логистик, нөөцийн агуулах, боомт зэргийн үйл ажиллагаа эрчтэй сэргэж байгаа нь экспод оролцож буй буурай хөгжилтэй 33 орны сонирхлыг ихэд татлаа. Афганистаны гар хийцийн хивс, нарсны самар, Сирийн эртний саван, Дамаскийн сарнайн эфирийн тос зэрэг онцлог гаралт бүтээгдэхүүн экспогоор 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын томоохон зах зээлд нэвтэрч чадсан бөгөөд Хятадын хөгжлөөр дамжин даяаршлын хөгжлийн боломжуудыг хуваалцахад нь тусалсан байна.

   "Хамтдаа хөгжих нь жинхэнэ хөгжил юм." Хятадын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал экспогийн шууд нэвтрүүлгийн өрөөнд, дижитал хэрэгслийн тусламжтайгаар бодитой үйл ажиллагаа, үр дүнгээр ахиц дэвшил гаргаж байна. Хамгийн шинэ мэдээ гэвэл, Хятадын олон улсын импортын 5-р экспод бүртгүүлэх ажил нэгэнт эхэлсэн бөгөөд одоогоор  төлөвлөж буй үзэсгэлэнгийн талбай 150 мянган метр квадратаас давж, ахиц дэвшил өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү хурдтай байна. Гадаадад нээлттэй байдлаа байнга тэлж буй Хятад улс олон улсын аж ахуйн нэгжүүдэд илүү их "олз ашигтай экспо", "Хятадын боломж"-ийг олгох болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл