
Цагаан сарын эхэн сард Жэжян мужийн Хүжүө хотын Үшин дүүргийн Даочан тосгоны уул уурхайн хаягдмал нүхийг ашиглан байгуулсан амралтын газар, кафе зэрэг нь олон жуулчдыг татаж, хөдөө орон нутгийн аялал жуулчлалын амьд дүр зургийг харуулжээ.

Даочан тосгоны нэлээд олон уул уурхай хаагдаж, тэдний үлдээсэн уул уурхайн хаягдмал нүхийг ашиглан, сүүлийн жилүүдэд тухайн орон нутаг уул уурхайн нөөц баялгийн өөр өөр өвөрмөц онцлогийг харуулсан зуслангийн газар, эцэг эх-хүүхдийн тоглоомын талбай, кафе зэргийг нээж, хөдөө аж ахуйн онцгой аялал жуулчлалыг хөгжүүлжээ. Энэ нь хөдөө орон нутгийн эко-аялал жуулчлалын сүлжээний алдартай газар болсон байна. Уул уурхайн хаягдмал нүхийг ашигласан аялал жуулчлал нь хөдөөгийн онцлог аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард түмний амьдралын хөгжил цэцэглэлтэд тус дэм болсноор орон нутгийн тосгодын хамтын эдийн засгийн үйл ажиллагааны орлого сүүлийн гурван жилд бараг 20 хувиар нэмэгдсэн байна.
