solongonews
”Авьяаслаг Монгол” сар шинийн концертын зураг авалт дууслаа
2016-01-16 21:24
“Авьяаслаг Монгол” сар шинийн баярт зориулсан концертын зураг авалт дууслаа.

 

“Авьяаслаг Монгол” сар шинийн баярт зориулсан концертын зураг авалт энэ сарын 15-ний үдэш дууслаа.

Өвөр Монголын Радио Телевиз санаачлан зохион байгуулсан уг концертонд  ардын дуу, хөөмий, бүжиг, шүлэг найраг, хуур хөгжим, хошин жүжиг зэргээр нутаг нутгийг онцлогийг харуулах ба ардын дуу, хөгжмийг орчин үеийн хөг хэмнэлтэй  хослуулан тоглох зэрэг олон төрлийн үзүүлбэрийг хамарсан байна.

Энэхүү концертын сонгон шалгаруулах явцад, Монгол Улсын Зууны Манлай дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа, Өвөр Монголын нэрт яруу найрагч Ц.Цолмон, Өвөр Монголын ая зохиогч, гитарчин, хөөмийч Баян нар шүүгчээр ажилласан юм. Мөн сонгон шалгаруулсан бүх үйл явцаа телевизээр цацаж, амьд хөгжмийн тоглолт хийснээр, үзэгчдийн таашаал ихэд хүлээсэн бөгөөд шударга өрсөлдөөн гэдэг нь батлагдсан билээ.   

Уг концерт нь цагаан сарын хугацаанд Өвөр Монголын Монгол Одон телевизээр та бидэнтэй уулзах болно.

Даширамд дуулгахад энэхүү концертод амьд тоглолт хийснээрээ бусад сар шинийн концертоос онцлог аж. 

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл