“Тогос шувуу” Тяньжин хотод шуугиан тарьжээ
2017-04-24 10:52
“Тогос шувуу” бүжгээрээ дэлхий даяар алдартай болсон Хятадын нэртэй бүжигчин Ян Липин Тяньжин хотод тайлан тоглолтоо хийжээ.
Хятадын алдартай бүжигчин Ян Липин болон түүний багийнхны тоглосон “Тогос шувууны өвөл” том хэмжээний бүжгэн жүжиг сүүлийн өдрүүдэд Тяньжин хотод болж өнгөрөв. Энэхүү тоглолт нь уг багийн “Тогос шувуу”-ны “Хавар, Зун, Намар, Өвөл” дөрвөн хэсгийн тоглолтын “Өвөл” хэмээх хэсэг нь бөгөөд уран бүтээлч маань тогос шувуугаар дамжуулан хүний орчлонгийн орчил, амь насны утга учрыг харуулахыг хичээжээ.

Ян Липин Хятадын алдарт бүжигчин, 1958 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэндэлжээ. Тогос шувуу бүжиглэн алдар нэрд гарсан тэрээр Хятадын дотоодын бүжигчдийн дундаас Тайвань аралд хүрч тоглосон анхны бүжигчин аж.



Ян Липин
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх
