Хятад, АСЕАН-ын Чөлөөт худалдааны бүсийн зэрэг дэвшүүлэх "Протокол" Хятадын одоо байгаа Чөлөөт худалдааны бүсийн үндсэн дээр гүйцэтгэсэн анхны шинэчилсэн гэрээ юм. Энэ нь Хятадын Чөлөөт худалдааны стратегийг дэмжих шинэ алхам болно.
Хятад улс зургаан жил дараалан АСЕАН-ын тэргүүний том худалдааны түнш, мөн АСЕАН нь дөрвөн жил дараалан Хятадын гуравдугаар том түнш болсон. 2010 оноос Хятад АСЕАН-ын Чөлөөт худалдааны бүс албан ёсоор эхэлснээс хойш хоёр талын эдийн засаг, худалдааны тогтвортой хөгжлийг эрчимтэй дэмжлээ. Энэ удаа Хятад, АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийг шинэчлэх тухай хэлэлцээр бүх талаар дуусаж, цаашид бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөлөлт болон хялбарчлах ажлыг ахиулах үндсэн дээр хоёр талын эдийн засгийн хөгжилд шинэ туслах хүчээр хангаж, бүтээн байгуулалтыг хурдасгах. Түүнчлэн Хятад, АСЕАН-ын харилцаа улам нягтрахад ашигтай бөгөөд 2020 онд хоёр талын худалдааны хэмжээ 1000 тэрбум ам.долларын зорилтот төлөвлөгөөг биелүүлнэ. Үүний зэрэгцээ "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээ" (RCEP) хэлэлцээр болон Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг дэмжинэ.
XVIII зуунаас хойш эдийн засгийн даяарчлал хоёр удаагийн өөрчлөлт шинэчлэлтийг үзлээ. Энэ нь Англиар удирдуулсан анх удаагийн эдийн засгийн даяарчлал болон АНУ-аар удирдуулсан эдийн засгийн даяарчлал болно. Одоо олон улсын банк санхүүгийн хямрал гүн гүнзгий нөлөөлсөн хэвээр байна. Энэ нь хоёр дахь удаагийн эдийн засгийн даяарчлалын хангасан хөгжлийн чадавх эцэслэх болж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүчний хомсдолд орсон байна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд Европ, Америкийн орнуудын арилжаа худалдааг хамгаалах үзлийн түгээлт нь XXI зууны дэлхийн эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй хөгжлийн гол хүчийг хязгаарлав. Одоогийн байдлаар олон улсын арилжаа худалдааны хурдан өсөлт гурван жил дараалан дэлхийн эдийн засгийн хурдацтай өсөлтөөс доор байгаа бөгөөд 2014 онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт найман хувиар буурсан байна. Дэлхийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээж, энэ хоёр хөдөлгүүрийг дахин түргэн хурдаар ажиллуулж эхлүүлэх хэрэгтэй байгаа юм.
Одоогоор Дундад улсын чөлөөт худалдааны парк байгуулах стратегийн бодлого нь эдийн засгийн дэлхийд 3.0 хөгжлийн цаг үеийг бий болгох болно. “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийг хэрэгжүүлсэн нь Худалдааны чөлөөт парк байгуулах ажлыг дэмжиж буйн илрэл юм. Бүс нутгийн хооронд тал бүрийн эдийн засгийн түншлэлийн харилцаа байгуулах ажлыг нэмэгдүүлэх төдийгүй Азийн чөлөөт худалдааны бүс байгуулахад нөлөөлнө. Түүнчлэн дэлхий нийтэд зориулсан өндөр түвшний худалдааны чөлөөт интернэт байгуулна. Одоогоор Дундад улс зүүн өмнөд Азийн улсын холбоо, Солонгос, Австрали, Чили, Швейцар зэрэг 22 улс оронтой 14 хэлэлцээр байгуулаад байна. Холбогдох улс оронтой “Бүс нутгийн хооронд тал бүрийн эдийн засгийн түншлэлийн харилцаа байгуулах хэлэлцээр” хийж, Дундад улс, Япон, Солонгос хоорондын чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээр бий болгоно. Дундад улс зүүн өмнөд Азийн улсын орнууд хоорондын Чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийн дагуу дэлхийг хамарсан өндөр түвшний худалдааны чөлөөт интернэт бий болгох болно.
Хятадын эдийн засгийн өнөөгийн ерөнхий хэмжээ дэлхийн хэмжээнд хоёрдугаарт орж, импорт, экспортын худалдааны нийт хэмжээ дэлхийд хоёрдугаар эгнээнд жагсаж байсан бол өдгөө нэгдүгээрт оров. Гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 2014 онд анх удаа дэлхийн хэмжээнд тэргүүн байранд орж, гадаадад хандуулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2014 онд 123.12 тэрбум ам.доллар хүрч дэлхийн хэмжээнд гуравдугаарт жагсаж байна.
Хятад улс чөлөөт нээлттэй байх хэлбэрийн эдийн засгаар дамжин дэлхийн эдийн засгийн том гүрэн болов. Энэ нь хэдийгээр том хандлага мөн ч гэсэн Хятадын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч юм. Хятадын эдийн засаг "Чөлөөт нээлт"-тэй нягт уялдаатай.
Хятад улс Чөлөөт худалдааны бүсийн стратеги болон "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаар дамжуулан дэлхийн өндөр зэрэглэлийн чөлөөт худалдааны бүстэй сүлжээ холбоо тогтоож, нэг орон нутаг болон дэлхийн эдийн засагтай харилцан хуваалцаж хамтран цэцэглэн хөгжих шинэ хэв маягийг бий болгоно.
Хятад улсын нээлттэй бодлого XXI зууны дэлхийн нээлттэй эдийн засгийг дахин байгуулахад ашигтай. Хятад улс Чөлөөт худалдааны бүсийн стратегийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн гүнд нэгдэхийг баримтлан, дэлхийн эдийн засгийг дахин нээлттэй сэргээнэ. Түүнчлэн одоо байгаа олон улсын худалдааны тогтолцоонд ашигтай, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хүчийг нэмнэ. Хятад улс цаашид дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хүч нэмж, дэлхийн хэмжээнд өнгө гэрэлтэй эх үүсвэр бий болгоно.
