solongonews
Агаарын чанарыг сайжруулах тухайд тодорхой үр дүнд хүрэв
2017-03-10 15:47
XII удаагийн БХАТИХ-ын V чуулганаас энэ сарын 9-нд хийлгэсэн Хэвлэлийн бага хуралд Хятадын Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Яамны сайд Чэнь Жинин ”Байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлэх” асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

        Сайд Чэнь Жиин:

- Агаарын бохирдлыг хянах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш Хятадын агаарын чанарыг сайжруулах ажил нааштай үр дүнд хүрлээ. Энэ нь өнөөгийн засаглалын чиглэл, зам зөв гэдгийг харуулж байна. Манай яам хууль хэрэгжилтийн эрч хүчээ цаашид нэмж, хүрээлэн буй орчны хууль зөрчсөн үйл ажиллагаа хийхийг эрс хориглож, агаар мандал, ус хөрсний бохирдлыг шуурхай арилгана гэж хэллээ.

Чэн Жинин:

- Эдүгээ агаар мандлын засаглалд мөн зарим асуудал оршсоор байна. Үүнд, голдуу Бээжин-Тяньжинь-Хэбэйн өвлийн улирлын дулаалгаас үүдэлтэй бохирдол арилгах ажил төдийлэн сайн биш байгаа бөгөөд PM 2.5-ын үүсч буйн шалтгаан нэлээд будлиантай, олон талын бохирдуулалтын эх үүсвэртэй холбогдож байгаа юм.  Тиймээс олон газар нутгийнхны ерөнхийд нь засан сайжруулах ажилд зохих бэрхшээл учруулж байна. Үүнд чиглүүлэн, Засгийн газрын энэ оны тайланд өвлийн дулаалгын талаар чухал зохицуулалт хийж, бохирдолтоос сэргийлэх эрч хүчээ нэмж, Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Яам ч бохирдуулалтын эх үүсвэрийн судалгаа шинжилгээ зэрэг ажлаа эрчимтэй хийж, орон нутгийнхны  бохирдлыг шинжлэх ухаанлагаар арилгахад нь удирдамж өгнө гэж тэмдэглэсэн байна.

Байгаль орчны хамгаалалтын талаар төв Засгийн газрын хяналт шалгалт хийгдээгүй 15 мужийн хяналт шалгалтын үүргийг энэ онд дуусгана. "Байгаль орчны хамгаалалтын хяналт шалгалтын дүрэм"-ийг судлан боловсруулж байгаа бөгөөд засаглалын багц арга хэмжээгээр хүрээлэн буй орчны засаглалын салбарт чухал ахиц гаргахаар бүх хүчээ дайчлан ажиллана гэж тэрээр илэрхийлэв.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл