Хятадын гадаад валютын нөөц албан ёсоор 309.88 тэрбум ам.доллар хүрэв
2019-04-08 11:11
Хятадын гадаад валютын нөөц албан ёсоор 309.88 тэрбум ам.долларт хүрлээ.
Гадаад валютын нөөцийн хэмжээ өнгөрсөн 03-р сарын байдлаар албан ёсоор 309.88 тэрбум ам.долларт хүрсэн гэж Хятадын гадаад валютын нөөцийн товчооноос сүүлийн үеийн байдлаар мэдээлсэн байна. Энэ нь 02 дугаар сарын сүүлчийн гадаад валютын албан нөөцийн хэмжээтэй харьцуулахад 86 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 0.3 хувиар өссөн байна.
Энэ жилийн эхнээс гадаад орчны тэнцвэргүй байдал, тодорхойгүй хүчин зүйлүүдээс үл хамааран Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлийн чиг хандлагаа үргэлжлүүлж, гадаад валютын зах зээл тогтвортой хөгжиж байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
