solongonews
Ядуу буурай иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц сайжирсан
2021-04-07 20:54
Цагаан ном: Ядуу буурай иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц сайжирсан

Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба "Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах талаарх Хятад улсын практик үйл ажиллагаа" цагаан номыг 04-р сарын 06-ны өдөр хэвлүүлэв. Цагаан номд ядууралтай тэмцсэний дараа ядуу буурай иргэдийн орлого, халамж үлэмж нэмэгдэж " Хоёрт санаа зовохгүй, гуравт баталгаатай" бүрэн хэрэгжин, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц, ундны ус зэрэг нөхцөлөөр мэдэгдэхүйц сайжирсан.
Цагаан номд ядуу буурай иргэдийн орлогын түвшин тасралтгүй өссөөр байгааг онцолжээ. Ядууралд нэрвэгдсэн хөдөө орон нутгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 2013 онд 6079 юань байсан бол 2020 онд 12588 юань болов. Ядуу буурай хүн амын цалингийн орлого, бизнесийн орлогын эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж, орлогоо бие даан нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чадвар тогтмол сайжирч байна гэв.
Цагаан номд "Хоёрт санаа зовохгүй, гуравт баталгаатай" бүрэн хэрэгжив. Ядуурлыг бууруулах тооллогын дүнгээс харахад ядууралд нэрвэгдсэн айл өрхүүд хоол хүнс, хувцас хунартаа санаа зовох зүйлгүй, сайн идэж, зөв ​​хооллож чаддаг, жилийн турш улирлын чанартай хувцас, ор хөнжлийн даавуутай болов. Хөдөө орон нутгийн ядуу буурай гэр бүлийн хүүхдүүдийн заавал сурч боловсрох сургууль завсардсаны асуудлыг динамикаар арилгаж, 2020 онд ядуу буурай хошуунд есөн жилийн заавал сургах боловсролын нэгтгэх түвшин 94.8 хувьд хүрэв. Ядуу буурай иргэдийн 99.9 хувиас дээш хувь нь анхан шатны эрүүл мэндийн даатгалд хамрагдан, ядуу буурай иргэдийн эмчид үзүүлэх, эмнэлгийн даатгалын тогтолцооны асуудлыг шийдвэрлэв. Хэцүү, үнэтэй эмчилгээний асуудал үр дүнтэй шийдэгдэж байна. Хөдөө орон нутагт хуучирч муудсан байшинг шинэчлэх ажлыг хэрэгжүүлснээр ядуу буурай иргэдийн орон сууцны аюулгүй байдал бүрэн хангагдсан. Хөдөө орон нутгийн ундны усны аюулгүй байдал, нэгтгэх, сайжруулах төслүүдийг хэрэгжүүлснээр нийт 28.89 сая ядуу буурай иргэдийн ундны усны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэжээ. Ундны ус, усны чанар бүгд стандартад нийцэж, 382 сая хөдөөгийн иргэдэд үр өгөөжөө өгч, ядуу буурай бүсэд цоргоны усны нэвтрэлтийн түвшин 2015 онд 70 хувь байсан бол 2020 онд 83 хувь болон нэмэгдэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Өвөр Монголын мэдээ мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл