solongonews
2021 онд Хятад улс сансар судлалын олон төсөл хэрэгжүүлнэ
2021-01-05 16:06
2021 онд Хятад улс сансар судлалын олон төсөл хэрэгжүүлнэ.

Хятадын Сансрын технологийн корпорац (CASC) 2021 онд сансрын нислэгийн 40 гаруй удаагийн хөөргөлт хийхээр төлөвлөж байгаа талаар сурвалжлагч тус корпорацаас мэдээллээ. Нисэгчтэй сансрын станцын төсөл хэрэгжилтийн чухал шатанд орох нь энэ оны сансар судлалын хамгийн чухал үүрэг зорилт юм. Үүнээс гадна Хятад улсын “Тянь Вэнь-1” аппарат анхдагч удаа Ангараг гарагт “тойрог замд орох, газардах, аялах” үүргийг биелүүлнэ. Сансрын станцын лабораторийн бүхээг, нисэгчтэй сансрын хөлгөөр саран бөмбөрцөгт судалгаа хийх төслийн чухал үе шатны судалгааны ажил өрнөж, Бэйдөү навигацийн системийн улсын стратеги иргэний агаарын тээврийн зэрэг салбарт хэрэгжихийг нэмэгдүүлэх юм.

Хятадын Сансрын технологийн корпорацын ерөнхий захирал У Яньшэн танилцуулснаар: тус корпорац төрөл бүрийн үүрэг зорилтоо урагштай биелүүлэн, сансрын нислэгийн хөөргөлт ба нислэгийн туршилтын тоогоор түүхийн шинэ амжилт тогтоов. Шинэ зөөгч пуужин сайн үр бүтэмж үзүүлж, томоохон төслийн хэрэгжилтэд хүчтэй дэмжлэг болов. "Чан Э-5" аппарат саран бөмбөрцөгт газардан сарны гадаргуугаас дээж авч буцан ирэх зорилт амжилттай биелэгдэж, "Бэй Дөү-3" дэлхийн навигацийн систем дагуулын байрлуулалтаа хагас жил урьдчилан дуусгав. “Тянь Вэнь-1” аппарат хөөрсөн нь Хятад улсын ангараг гарагт тандалт судалгаа хийх алхмыг албан ёсоор эхлүүлэв гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл