solongonews
”Бүс ба зам” дагуух улс орнуудад 90 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ
2019-04-19 16:45
Хятад улс ”Бүс ба зам” дагуух улс орнуудад 90 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Худалдааны хэргийн яамны мэдээлэлд үндэслэхэд, 2013 оноос 2018 он болтол Хятад улсын аж ахуйн нэгж "Бүс ба зам" дагуух улсуудад 90 тэрбум ам.долларын хөрөнгө орууллав. Зам дагуух улс орнуудтай шинээр байгуулсан төслийг хэрэгжүүлэх гэрээний өртөг 600 тэрбум ам.доллар хүрч, энэ нь мөн жил бүр дунджаар 11.9 хувиар өссөн байна.

Худалдааны хэргийн яамны сүүлийн өдрийн нийтэлсэн тоо баримтад үндэслэхэд одоог хүртэл Хятад улсын аж ахуйн нэгж "Бүс ба зам" дагуух улсуудад хилийн гаднах аж ахуй худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулж, нийт хөрөнгө оруулалт нь 30 тэрбум ам.долларыг давав. Ингэснээр тухайн орны эдийн засгийн өсөлт, аж ахуйн хөгжлийн чухал нөхцөл болж, мөн тухайн улсын 300 мянган иргэдэд ажлын байр хангасан байна.

Гао Фэн тухайн өдөр хуралдсан хэвлэлийн бага хурал дээр, 2013-2018 оныг хүртэл Хятад улсын "Бүс ба зам" дагуух улсуудтай хийсэн бараа таваарын худалдааны нийт хэмжээ 6000 тэрбум ам.долларыг давав. жилийн дундаж өсөлт нь 4 хувь байсан ба мөн үеийн Хятад улсын гадаад худалдааны өсөлтийн хурдаас өндөр байж, Хятад улсын бүх бараа таваарын худалдааны нийт хэмжээний 27.4 хувийг эзлэв гэжээ.

Одоог хүртэл, Хятад улс нэгэнт 17 улс оронтой хоёр талт цахим худалдааны хамтын ажиллагааны тогтолцоог байгуулж, хил дамнасан цахим худалдааны шинэ байдал шинэ загвар нь "Бүс ба зам"-ын худалдааны хөгжилд шинэ хөдөлгүүр хүчин олгосон байна.

Үүнээс гадна, хэсэг төмөр зам, авто зам, гарам зэрэг чухал суурь төхөөрөмжийн төслийг байгуулж эрчим хүч, нөөх баялгийн хамтын ажиллагаа,үйлдвэрлэлийн салбарын том төслүүд урагштай ахиж, зарим нь нэгэнт барилга дууссан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл