Энэ сарын 24-нд Бангкок хотноо Тайландын ерөнхий сайд Прают Чан-о-ча Хятадын ГХЯ-ны сайд Ван И-ийг хүлээн авч уулзжээ.
Прают Чан-о-ча: Хятад Тайланд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, хамтын ажиллагааны үр дүн илт дээшилсэн. Тайландын тал нэг Хятадын бодлого баримтлан, хоёр орны тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятадын хөгжлийн явцдаа олсон ололт амжилтыг Тайланд бишрэн сайшааж байгаа бөгөөд Хятадын улс орноо засах бодлого туршилтаас суралцаж, Тайландын 4.0 хөгжлийн стратеги болон “Хятадад үйлдвэрлэв 2025” стратегийг харилцан холбож, “нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын хүрээнд, хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятад Тайландын төмөр замын төслүүдийг Тайланд дэмжих бөгөөд Тайландын зүүн нутгийн эдийн засгийн хонгилын байгуулалтад Хятадын аж ахуйн нэгжийн оролцохыг сайшаана. Мөн хоёр орны хамтын ажиллагаагаар бүхий л бүс нутгийн хөгжлийг дайчлахыг хүсэж байна. АСЕАН-Хятад, Лансанжян- Меконг мөрний хамтын ажиллагаа, Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг хамтын ажиллагааны хүрээнд Хятадын талтай хамтран ажиллахад Тайланд бэлэн байна гэжээ.
Ван И Хятадын удирдагчдын Тайландын ван болон Прают Чан-о-чад дамжуулсан мэндчилгээг уламжлаад, Хятад Тайландын найрамдлыг Хятад улс чухалд үздэг бөгөөд Тайландын “нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжиж буйд талархал илэрхийлжээ. Хятад-АСЕАН-ны хамтын ажиллагаа зэрэг бүс нутаг, олон улсын үйл хэрэгт Тайландтай хэлхээ холбоо, зөвшилцлөө эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна хэмээн онцолжээ.
