solongonews
ӨМӨЗО-ны эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал боллоо
2017-01-19 18:00
ӨМӨЗО-ны засгийн газрын мэдээллийн албанаас зохион байгуулсан 2016 ӨМӨЗО-ны эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал 1 дүгээр сарын 20-ны өдөр Хөххотод боллоо.


Хурлын үеэр ӨМӨЗО-ны Статистикийн товчооны төлөөлөгч, орлогч нарийн бичгийн дарга Пань Жифэнь 2016 оны ӨМӨЗО-ны эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдлын тухай мэдэгдэл хийсэн байна.

2016 онд Өвөр Монголын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө тогтвортой, тогтуун хөгжиж сайжран жилийн гол зорилтоо амжилттай биелүүлсэн байна.

Анхан шатны нягтлан бодох бүртгэлээр жилийн аж үйлдвэрийн ерөнхий өртөг 1863.26 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 7.2 хувиар өсөж, Хятад улсын дундаж өсөлтийн хурдаас 0.5 хувиар өндөр байна. Үүнд, дэд боловсруулалтын салбарын өсөлтийн өртөг нь аж үйлдвэрийн ерөнхий өртгийн 42.5 хувийг эзэлж, өнгөрсөн жилээс 2.1 хувиа нэмэгджээ. Гуравдагч аж үйлдвэрийн өсөлтийн хурд хоёрдагч аж үйлдвэрээс 1.4 хувь өндөр байна.

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл