solongonews
Эхний хагас жилд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалт 340 тэрбум юанийг давав
2019-07-17 16:14
Эхний хагас жилд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалт 340 тэрбум юанийг давав

      Худалдааны яамнаас 07-р сарын 16-ны өдөр эхний хагас жилийн гадаад хөрөнгө оруулалтын тухай тоо баримтыг нийтлэв. Эхний хагас жилд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалт 340 тэрбум юанийг давж, өнгөрөгч оны  мөн адил хугацаанаас 0.1 хувиар нэмэгдсэн байна.

Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтралцааны газрын дэд захирал Хань Юун:

- 01-р сараас 06-р сарыг хүртэл Хятад улсын хөрөнгө оруулагчид дэлхийн 151 улс орны 3582 аж ахуйн нэгжид мөнгөн гүйлгээний бус шууд хөрөнгө оруулж 346.8 тэрбум юаньд хүрэв. Энэ нь адил хугацаанаас 0.1 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, зургаан сарын шууд хөрөнгө оруулсан хэмжээ 63.73 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн адил хугацаанаас 6.3 хувиар нэмэгдсэн гэж танилцууллаа.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл