solongonews
2017 оны Засгийн газрын ажлын тайлан
2017-03-06 00:50
2017 оны Засгийн газрын ажлын тайлан

БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян 3 дугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын ажлын тайлан хийсэн байна.
Нэг. Өнгөрсөн жилийн ажил хүнд байсан. “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлт амжилт дүүрэн эхэлж, Засгийн газар найман төрлийн гол ажлыг хийсэн байна. Эдийн засаг тогтуун хөгжиж, үйлдвэр компаниудын орлого өнгөрсөн жилд 2.3 хувиар буурч байсан бол одоо 8.5 хувиар өссөн байна. Хот сууринд 13.14 сая хүнд шинээр ажлын байр хангасан байна.
Тулгарч байгаа асуудал: Зарим орон нутгаар бохир манан их байна. Аюулгүйн зарим асуудал ноцтой байна. Компанийн төлбөр их, иргэд ажил хөөцөлдөхөд хүнд зэрэг асуудал илэрхий оршиж байна.
Хоёр. Энэ жилийн зорилт
GDР-г 6.5 хувиар өсгөнө. Бодит ажлын явцад илүү сайн амжилт гаргана.
Хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувийн хэмжээнд хязгаарлана.
Хот сууринд 11 сая гаруй иргэнийг шинээр ажлын байраар хангана. /Өнгөрсөн жилээс 1 сая иргэн илүү/ ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувийн дотор барина.
Нэгж GDР-ийн ашиглалтын хэмжээг 3.4 хувиас дээш болгоно.
Компанийн татварыг 350 тэрбум юаниас дээш бууруулна.
10 саяас дээш хүнийг ядуурлаас гаргана.
Хотод орж суурьших хүн амыг 13 саяас дээш болгоно.
 Гурав. Энэ жилийн гол ажил
 Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлийг бууруулах
 Болд төмрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 сая тонн бууруулна. Нүүрсний гаралтыг 100.5 сая тонноор бууруулна.
Гурав дөрөвдүгээр зэрэглэлийн хотын иргэд байр худалдан авахыг дэмжинэ. Байрны үнэ өндөр байгаа хотод байр барих газрын талбайг тохиромжтой нэмнэ.
Жижиг компаниудын татварын зардлыг хагасаар бууруулна. Компаниудын татварын зардлыг багасгана.
Хятад улсын өмчийн аж үйлдвэрийг өөрчлөн компани болгоно. Холимог өмчийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, цахилгаан эрчим хүч, газрын тос зэрэг хүрээнд өөрчлөлт хийнэ.
Төмөр замын бүтээн байгуулалтад 800 тэрбум юанийн хөрөнгө оруулан, засмал замын усан тээврийн хөрөнгө оруулалтыг 1000.8 тэрбум юаньд хүргэнэ.
Цахилгаан худалдааг ахиулж, хөдөө тосгонд шуудан нэвтрүүлнэ. Хятад улсын дотоод гадаадад борлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар, шошгыг нэгдсэн болгоно, байлгана.
Шинэ материал, оюунлаг чадвар зэргийн технологийг нээж хөгжүүлэх болон өөрчилнө.
Гол орон нутгийн РМ2.5 буурсан.
Өөр газарт эмнэлэгт хэвтвэл эмнэлгийн даатгалын мөнгийг шууд бодож өгөх.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл