solongonews
ШУӨЗО-ы байнгын оршин суугчдын тоо 25 сая 850 мянгыг давжээ
2021-06-16 10:23
ШУӨЗО-ы байнгын оршин суугчдын тоо 25 сая 850 мянгыг давжээ.

Саяхан Бүх Хятадын хүн амын долоо дахь удаагийн тооллогын Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны хүн амын бүртгэлийн дүнг нийтэлжээ.

Тооллогын дүнд харуулснаар, ШУӨЗО-ы байнгын оршин суугчдын тоо 25 сая 850 мянгыг давсан нь 2010 оны зургаа дхаь удаагийн тооллогын дүнтэй харьцуулахад 4.03 саяар буюу 18.52 хувиар өсөн нэмэгджээ.

ШУӨЗО-ы байнгын оршин суугчдад хань үндэстэн 10 сая 920 мянга буюу тус өөртөө засах орны нийт оршин суугчдын 42 хувь орчмыг, үндэстний цөөнхийн хүн ам 14 сая 930 мянга буюу нийт оршин суугчдын 58 хувь орчмыг эзэлж байна. Үүнд уйгар үндэстний хүн ам 11 сая 620 мянга байж, өөртөө засах орны нийт хүн амын 45 хувийг, өөртөө засах орны үндэсний цөөнхийн нийт хүн амын 78 хувийг эзэлжээ.

2010 оны зургадугаар удаагийн тооллоготой харьцуулахад Шиньжяны үндэстний цөөнхийн хүн амын тоо 1 сая 860 мянга гагуйгаар буюу 14.27 хувиар өсөн нэмэгдсэн нь бүх Хятадын нийт үндэстний цөөнхийн хүн амын 10.26 хувийн дундаж өсөлтөөс 4 нэгж илүү байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл