Хятадын Брэндийн өдөрлөгийн логог албан ёсоор нийтлэв
2018-03-21 21:51
Хятадын Брэндийн өдөрлөгийн логог албан ёсоор нийтлэв.

Хятадын Брэндийн өдөрлөгийн нэр нөлөөг нэмэгдүүлж, брэндийг ахиулах зорилготой Хятадын Брэндийн өдөрлөгийн логог 03- сарын 21-нд Бээжин хотноо албан ёсоор нийтэлжээ.
Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албаны хүн танилцуулахдаа: - Хятадын бие даасан брэндийн яармаг, Хятадын брэндийн хөгжлийн тухай олон улсын форумыг 05-р сарын 01-нд Шанхай хотод “Хятадын брэндийг дэлхийтэй хуваалцах” уриан дор зохион байгуулах юм байна.
Хятадын брэндийн хөгжлийн тухай олон улсын форумд гадаад дотоодын 800-1000 зочид төлөөлөгч оролцон, шинэ эриний Хятад улсын брэндийн хөгжил зэрэг сэдвээр санал бодлоо солилцоно хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Пэн Пай мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх
