solongonews
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санаачилга
2021-11-26 20:50
”Цар тахлын дараах Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санаачилга” бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

     БНХАУ, Монгол улс уул усаараа хаяа нийлсэн хувь заяагаа холбосон хөрш орнууд. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарснаас хойш Хятад, Монгол хоёр орны засгийн газар, ард түмэн зовлон жаргалаа хамтатган, нягт хамтран ажиллаж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, хоёр орны ард түмний бат бэх найрамдлыг харуулж, хоёр орны эрүүл мэндийн хамтын нэгдлийг баяжуулж, Хятад, Монгол нэгдмэл хувь заяатай хамтын нэгдэл гэдгийг бүрэн харуулж чадлаа.

        Өнөөдөр халдварт тахал газар авч, дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүндрэлтэй хэвээр байгаа бөгөөд олон улсын дэг журамд гүнзгий өөрчлөлт гарч байна. Сорилтын өмнө Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XII форумын үеэр хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтод тулгуурлан бид цар тахлын дараахь Хятад, Монголын хэвлэлийн мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах зорилгоор дараахь санаачилгыг гаргаж байна.

 Нэгдүгээрт. Хятад, Монголын найрсаг харилцааны хөгжилд хамтаар үйлчлэх. Хэвлэл мэдээлэл нь мэдээлэл түгээгч, соёлын солилцооны элч бөгөөд Хятад, Монголын найрсаг харилцаа, хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэдэг. "Хятад, Монголын найрамдлыг дуу хоолойгоороо нэгтгэн дэмжих" гэсэн  зорилтоо хэрэгжүүлж, хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтуудын дагуу Хятад, Монголын харилцааны хөгжлийн гол урсгал, зөв чиглэлийг барьж, хоёр орны харилцааг найрсгаар хөгжүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлан, эерэг, хэрэгцээтэй мэдээлэл, соёлыг түгээн дэлгэрүүлж, хоёр орны хөгжлийг бодитой, шударгаар танилцуулж, Хятад, Монгол хоёр орны найрамдлын түүхийг тэмдэглэж, Хятад, Монголын найрамдлын дуу хоолойг илүү өргөн, илүү эрчтэй хүргэж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулахад эерэг, зөв талаас нь дэмжлэг үзүүлэх.

 Хоёрдугаарт. Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохыг хамтаар ахиулах. Хамтдаа байгуулж хамтдаа хуваалцах, хамтран ажиллаж хамтдаа хожих, хамтран ажиллаж туршлага солилцох, урт хугацааны энх тайван, аюулгүй, цэцэглэн хөгжсөн, нээлттэй багтаамжтай, үзэсгэлэнтэй дэлхийг байгуулах нь хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох үнэ цэнэ бөгөөд зорилт юм. "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэдэг. Өнөөгийн нөхцөл байдалд, Хятад, Монголын нийтлэг ашиг сонирхол улам бүр нэмэгдсээр байна. Эдийн засаг, худалдаа, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах, цар тахалтай тэмцэх, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарт давуу талаараа харилцан нөхвөрлөж, ажил хэрэгчээр хамтран ажиллах орон зай их байгаа нь Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох бат бэх үндэс суурь болно. Бид Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийн ухамсрыг бий болгож, Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох манлайлагч, санаачлагч, дэмжигч байх. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, олон улс, бүс нутгийн засаглалд хамтран оролцож буй эерэг үйл ажиллагааг сурталчлах. "Бүс ба зам" санаачилга болон "талын зам" санаачилгыг уялдуулж, ард иргэдэд үр өгөөжөө хүртээж буй хоёр орны хамтын ажиллагааг сурталчлах. Хоёр орны экологи, байгаль орчинг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ядуурлыг бууруулах зэрэг салбарын хамтын ажиллагааны үр дүн, арга туршлагыг сурталчлах. Хоёр орны ард иргэдийн хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын найрамдалт харилцааны сонгодог үлгэр түүхийг сайтар сурталчлан Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийн үзэл баримтлалыг хоёр орны иргэдэд гүн таниулж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох хөрш орнуудын жишиг тогтоох.

  Гуравдугаарт. Халдварын эсрэг эв санаа нэгтэй тэмцэх нийтлэг ойлголтыг олон нийтэд бий болгох. Цар тахал бидэнд олныг таниулж, улс орнуудын хувь заяа нягт холбоотой, хүн төрөлхтөн зовлон жаргалаа хамтатгасан хамтын нэгдэл гэдгийг ойлгуулсан. Өнөөгийн халдвар хамгаалалтын нөхцөл байдал хүнд нөхцөлд эв санаа нэгтэй хамтран ажиллах нь хамгийн чухал, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдлийн бүтээн байгуулалтыг урагшлуулах зөв арга зам юм. Хэвлэл мэдээллүүд халдвараас хамгаалах мэдээллийг түгээх болон харилцаа холбоо тогтоох талаар чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид хариуцлагатайгаар үнэн бодитой, шинжлэх ухаанчаар мэдээлэл өгч, ард түмэн болон амь насыг дээдлэн, худал мэдээлэл болон худал гүтгэлгийг таслан зогсоож, халдварын байдлыг улс төржүүлэхийг эсэргүүцэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон үзэл суртлаар нь гадуурхах, ноёрхогч үзэл болон давхар стандарт хэрэгжүүлэхийг эсэргүүцэн, хоёр орны иргэдийн халдварын байдлыг ухаалаг таньж, шинжлэх ухаанчаар ажил үйлдвэрээ сэргээх, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулахыг дэмжиж, Хятад, Монгол хоёр орны засгийн газар болон иргэдийн халдварын эсрэг хамтдаа тэмцэх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж буй гайхамшигт түүхийг өгүүлж, сорилтын эсрэг эв санаа нэгтэй тэмцэх итгэлтэй болгож, шударга ёсны дуу хоолойг дамжуулан, олон улсын хамтын нийгэмлэг болон Хятад, Монгол хоёр орны эв нэгтэй хамтын ажиллагаанд эерэг уур амьсгалыг бий болгох.

 Дөрөвдүгээрт. Халдварын нөхцөл дэх хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг нягтруулах. Халдвар нь хоёр орны хэвлэл мэдээллийн нүүр тулан уулзах, хамтран ажиллахад саад болж байгаа хэдий ч хоёр орны хэвлэл мэдээллийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлийг өөрчлөөгүй. Бид харилцаа хамтын ажиллагааны хэлбэрээ шинэчлэн, хоёр орны хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагаанд илүү олон индэр, илүү олон боломж хангаж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбар хамтарсан сурвалжилга хийх, мэдээлэл солилцох, хамтран контент бэлдэх, кино уран бүтээлийг орчуулж нэвтрүүлэх зэрэг талаар хамтран ажиллах. Сайт зэрэг шинэ хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэн, технологи, индэр зэрэг талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, сайт зэрэг шинэ хэвлэл мэдээллийн тоо болон чанарыг дээшлүүлэн, Хятад, Монголын найрсаг эерэг сүлжээний орон зайг бий болгох. Хоёр орны орон нутгийн хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг дэмжиж, хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг бүрэн ашиглаж, хоёр орны иргэд хоорондын ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэн, Хятад, Монголын найрамдлыг өнө мөнхөд үргэлжлүүлэх.

  Тавдугаарт. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагааг хамтдаа бэхжүүлэх. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг 11 удаа тасралтгүй зохион байгуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн илэн далангүй харилцаж, ухаалаг яриа хэлэлцээ хийх чухал индэр болж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн  найрсаг, ажил хэрэгч харилцааг бий болгосон юм. Цар тахлын дараа бид "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн шинэ 10 жилийн харилцаа, хамтын ажиллагааны тунхаг"-аар чиглэл болгон, харилцан хүндэтгэн, харилцан итгэлцэх, эв нэгтэй хамтран ажиллах, байнгын хэлхээ холбоогоо эрчимжүүлэх, мэдээлэл солилцон, бэрхшээл сорилтуудыг цаг тухайд нь зөвшилцөн зохицуулж, хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг илүү тогтвортой, эрүүлээр хөгжүүлэх. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум, Хятад, Монголын сайтын хамтын ажиллагааны хэлэлцээ зэрэг солилцооны индрийг ашиглан, туршлагаа хуваалцан, нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн үнэнч, найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагааг илүү нягт, илүү бат бэх болгох.

Цар тахлын бүрхэг манан удалгүй арилж, гэрэл гэгээ удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Бид хэвлэл мэдээллийн байгууллага болсны хувьд Хятад, Монголын найрамдалт үйлсийг урагшлуулах, хоёр орны иргэдэд буян эдлүүлэх, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохын тулд гар гараа холбон, мөр зэрэгцэн тэмцэж зохих хувь нэмэр оруулах хэрэгтэй.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл