solongonews
Ван И Энтони Блинкентэй утсаар ярилаа
2023-12-06 17:56
Ван И Энтони Блинкентэй утсаар ярилаа.

        ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХ-ны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй 12-р сарын 06-нд утсаар ярив.

        Ван И сайд Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-нд зочилж, Төрийн нарийн бичгийн дарга агсан Хенри Киссинжерийн дурсгалд зориулж эмгэнэл илэрхийлсэнд Энтони Блинкен талархал илэрхийлжээ.

        Ван И хэлэхдээ "Хятад, Америк бие биеэ хүндэтгэж, хамтдаа хөгжиж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой гэдгийг доктор Хенри Киссинжер үргэлж дэмжиж ирсэн" гэжээ.

        Хоёр тал Палестин, Израилийн мөргөлдөөний талаар санал солилцож, Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар харилцаа холбоогоо хэвээр хадгалахаар тохиролцов.

        Ван И хэлэхдээ "Одоогийн хамгийн чухал зүйл бол галаа зогсоож, дайныг аль болох хурдан дуусгах юм. Хамгийн зөв шийдэл нь Палестины улс байгуулах эрх, өөрийгөө тодорхойлох эрхийг хүндэтгэх явдал гэж Хятад улс үзэж байна" гэв.

        Энтони Блинкен саяхан Ойрх Дорнодод хийсэн айлчлал, түүнтэй холбоотой АНУ-ын байр суурийг танилцуулж, "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.      

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл