solongonews
Уулын ногоон хамгаалагч Чэнь Хуа
2023-03-21 16:30
Уулын ногоон хамгаалагч Чэнь Хуа

        Чэнь Хуа бол Кунминь хотын Хайкөү ойн фермийн ойн харуул юм. Тэрээр 2005 онд харуул болсноосоо хойш энэ албан тушаалд арван найман жил ажиллаж байна.

2012 онд Чэнь Хуа эхнэрийнхээ хамт 2200 метрээс дээш өндөрт Хайкөү ойн фермийн ажиглалтын төвд ажиллахаар тохиролцсон байна. Тэд ажиглалтын төвийг гэр тэргээ гэж үздэг бөгөөд бүтэн жилийн турш уул, ойн манааны ажил дээр байдаг байна. Ой хамгаалагчийн ажлаа сайн хийхийн тулд ойн аж ахуй болон ойн хамгаалалтын цэгүүдийн өвс, моддын нүх, сэрээг андахгүй мэдэж байх ёстой. Уулын манааны үеэр Чэнь Хуа алхаж явсан газар бүрээ анхааралтай шалгаж,  газар дээр нь асуудлыг бичиж, ойн фермд тайлагнадаг байв. Бас ойн фермийн эргэн тойронд мал аж ахуй эрхэлдэг тосгоны оршин суугчидтай байнга ярилцаж, тэдэнд ойн түймрээс хамгаалах тухай заадаг.

- Энд олон модыг ойн харуулуудын ахмад үеийнхэн нэг нэгээр нь тарьсан юм. Тэдний хөдөлмөр зүтгэлд зохистой байхын тулд би энэ ойг хамгаалах ёстой гэж Чэнь Хуа хэлж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл