18-ны өдөр Шэньжэний "Вань Чюй" нэрэмжит Хятад-Европ хоорондын анхны ачааны галт тэрэг Шэньжэниэс Германы Дуйсбург руу хөдлөв. 19-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Хятад Европын галт тэрэг нь төмөр зам дагуух улс орнуудад ашиг тустай төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд ач тустай юм гэжээ.
Жао Лицян хэлэхдээ: "Энэ оны эхний хагаст Хятад-Европын ачааны галт тэрэгний нийт тоо 5122 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 36% -р нэмэгдсэн байна. Зөвхөн зургадугаар сард 1116 галт тэрэг ажилласан нь дээд амжилт тогтоов. Энэ оны эхний хагасын байдлаар нийт ачаа тээврийн хэмжээ 460 мянган чингэлэг байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 41% -иар нэмэгдсэн байна. Хятад Европын ачааны галт тэрэгний ачаа тээвэр нэмэгдэж, төв Европ болон төмөр зам дагуух орнууд хамтран цар тахлын эсрэг тэмцэх үр ашгийг нэмэгдүүлсэн юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Бүс ба Зам" -ын бүтээн байгуулалтын зөвшилцөл, хамтын ажиллагаа, хуваалцах өвөрмөц онцлог нь улс орнуудын ажил үйлдвэрлэлийн сэргэлт, эдийн засгийн хөгжлийг дайчлахад үлгэр жишиг болохуйц чухал үүрэг гүйцэтгэлээ гэжээ.
