Үүнээс өмнө буюу дөрвөн сар дараалан PMI үзүүлэлт 50 хувь байсан юм. Мэргэжилтнүүд үзэхдээ, хэдийгээр PMI үзүүлэлт 50 хувиас доогуур байсан ч гэсэн үйлдвэрийн салбарын хөгжлийн ерөнхий байдал тэнцвэртэй тогтвортой хэвээр байгаа гэжээ.
7 дугаар сард үйлдвэрийн салбарын PMI үзүүлэлт буурсан шалтгааны талаар, Хятадын үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын шалгалтын төвийн ахлах статистикч Зао Чинхэ тайлбарлахдаа, энэ нь гурван үндсэн шалтгаантай. Нэгд, Хятадын ихэнх муж хот ялангуяа Хөхмөрний дунд доод урсгалын бүсүүдэд үер усны ноцтой гамшиг болсноор, холбогдох бүс нутгийн үйлдвэрлэл, тээвэр зэрэгт нэлээд их хохирол учирсан байна. Хоёрт, зах зээлийн хэрэгцээний өсөлтийн хурд удааширч, зах зээлийг тэлэх хөдөлгөгч хүч хүрэлцэхгүй байсаар байна. Гуравт, уламжлалт салбарууд үргэлжлүүлэн үйлдвэрлэлийн чадавхаа зохицуулж, үйлдвэрлэлээ хумисан зэрэг болно" гэжээ.
Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн эдийн засгийн хэлтсийн дарга Шюй Хунцай хэлэхдээ, "санхүүгийн идэвхтэй болон эрүүл тогтвортой валютын бодлогыг үргэлжлэн баримталбал, бүх жилийн эдийн засгийн өсөлтийн хурдыг 6.7 хувь байлгаж болох юм" гэжээ.
Үйлдвэрийн салбарын тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн байдал өөрчлөгдөхгүй
2016-08-01 22:52
Хятадын үндэсний статистикийн газраас 8 дугаар сарын 1-нд нийтэлсэн тоо баримтын дагуу 7 дугаар сард Хятадын үйлдвэрийн салбарын PMI үзүүлэлт 49.9 хувь байж, ”50 хувь”-ийн хязгаараас доогуур байв.
Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
