solongonews
“Юаний дээд нийслэл” цомын нэрэмжит шатрын тэмцээн боллоо
2018-07-29 21:50
“Юаний дээд нийслэл” цомын нэрэмжит Хятад улсын дэлхийн шатрын уралдаан боллоо.

“Юаний дээд нийслэл” цомын нэрэмжит Хятад улсын дэлхийн шатрын тэмцээн 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошуунд эхэллээ. Тус тэмцээн уралдааныг Хятад улсын дэлхийн шатрын нийгэмлэг, Өвөр Монголын дэлхийн шатрын нийгэмлэг, Байшюай шатрын хүрээлэнгийн Өвөр Монгол дахь салбар хүрээлэн хамтран зохион байгуулж, Өвөр Монголын Дэлхий соёл спортын хөгжлийн ХК хариуцан зохион байгуулжээ.

Бээжин, Ганьсү, Гуандүн, Хэбэй, Хармөрөн, Жянсү, Ляонин, Шаньдүн, Шанхай, Шиньжян, Жэжян, Өвөр Монгол зэрэг Хятад улсын 14 муж хотоос 564 шатарчин хүрэлцэн ирж тэмцээнд оролцсон байна.

Энэ удаагийн тэмцээн нь Хятад улсын Биеийн тамир спортын ерөнхий товчооноос тогтоосон хамгийн шинэ дүрмийг хэрэгжүүлж, шатарчдын мэргэжлийн түвшингээр нь нээлттэй ангилал, мэргэжлийн бусын хэсэг гэсэн хоёр ангилалд уралджээ. Мэргэжлийн бус ангилалд оролцсон шатарчдын насны хувьд багачуудын хэсэг, 8 нас , 10 нас , 12 нас , 14 насны ангилал зэрэг хэсэг хэсгээр ангилан явуулав. Тэмцээн 07 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагджээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл