solongonews
Сар шинийн баяр ойртож хүмүүс нутаг буцаж эхэллээ
2019-01-21 14:53
Цагаан сараар хятадын ард түмэн уулзалгүй удсан ах дүүс, төрөл төрөгсөдтэйгөө уулзаж, төрөлх нутаг, төрсөн гэрээ зорьдог уламжлалтай.

2019 оны Сар шинийн баярын бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд болох юм. Бүтэн жилийн турш хот суурин газар ажил албандаа цаг наргүй зүтгэсэн хүмүүс энэхүү амралтын өдрөөр нутгаа зорино. 1, 3 тэрбум хүн амтай Хятад улсын Сар шинийн "Их нүүдэл" өнөөдөр албан ёсоор эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна. Ирэх өдрүүдэд энэхүү хүн урсгал улам нягтрах бөгөөд давхардсан тоогоор 3 тэрбум зорчигч галт тэргээр үйлчлүүлнэ хэмээн Хятадын төмөр замын төв компани тооцоолжээ.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл