2020 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулган болон ухаалаг аж үйлдвэрийн Х үзэсгэлэн 09-р сарын 11-ний өдөр Жэжян мужийн Нинбө хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдсэн байна. Уг үзэсгэлэн нь 5G ба том дата, аж үйлдвэрийн интернэт, ухаалаг үйлдвэрлэл, ирээдүйн ухаалаг амьдралын салбарын шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг хүмүүст таниулахаар зорьсон байна.

Уг үзэсгэлэн 20000 метр квадрат, нийт 4 үзэсгэлэнгийн танхимтай бөгөөд онлайн болон оффлайн үзэсгэлэн зохицуулан форумын уулзалт, үзэсгэлэн, дижитал эдийн засаг, ухаалаг хотын туршлагын өдөрлөг, судалгааны үр дүнгийн танилцуулга зэрэг арван цуврал сэдэвт арга хэмжээ зохион байгуулахаар дижитал эдийн засгийн үзэсгэлэн, солилцоо, хамтын ажиллагааны олон улсын платформыг бий болгох дээр зорилго тавьсан байна.
