Зөв хооллох зарчим
Өдөр бүр тогтмол цагт тохиромтой хэмжээгээр хооллох
Хоол хоорондоо 2-3 удаа хөнгөн хоол , зууш идэх
Хэт их идэхгүй , их өлсөхгүй байх
Элсэн чихэр , зөгийн бал зэрэг энгийн нүүрс уснаас зайлс хийх
Өдөрт бага багаар ойрхон хооллох
Өдөр бүр 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс зохистой хэмжээгээр идэж хэрэглэх
Хэвийн биеийн жинг хадгалах
Эслэг ихтэй хоол идэх
Амьтны гаралтай өөх тос холестролын хэмжээг багасгах
Архинаас аль болох татгалзах
Дасгал хөдөлгөөнийг идэвхитэй хийж , явган явах
Чихрийн шижин өвчний үеийн зөвшөөрөх хүнс
Хар гурил , хөц будаа , гурвалжин будаа арвайн гурил , эрдэнэ шиш , хар талх , үхэр адууны өөхгүй хар мах , дүфү , өндөг , загас , тахианы мах , бүх төрлийн шинэ ногоо , ургамлын тос , шар буурцаг гүнждийн тос болон оливын тос , цагаан идээ , бүх төрлийн шинэ жимс жимсгэнэ хэрэглэнэ .
Кола их хэмжээгээр уух нь цусанд сахар шимэгдэх таатай нөхцөл бүрдүүлж, харин бие дэх ийм ундааны цусыг чихэршүүлэх индекс өндөрссөнөөс болоод ундаа уусны дараа глюкозын сийвэнгийн хариу үйлдэл үүсч, улмаар бета-уургийн үйл ажиллагааг алдагдуулдгийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хийжүүлсэн их хэмжээний сахар хэрэглэх нь инсулин ялгаруулдаг нойр булчирхайн бета-уургийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хүргэдэг байна.
